
“Рио-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын боксын эрэгтэй шигшээ багийн тамирчид өчигдөр Бразилийг зорилоо.
Энэ удаагийн зуны олимпод манай улсын боксын холбооны зургаан тамирчин оролцохоор болсон. Тодруулбал Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Х.Энх-Амар /52/, Э.Цэндбаатар /56/, Д.Отгондалай /60/, Б.Чинзориг /64/, Б.Түвшинбат /69/ нар юм.
Багийн ахлах дасгалжуулагчаар Д.Батсүрэн, туслах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр, зөвлөх дасгалжуулагчаар Ё.Төмөрбатаар ажиллана. Баг тамирчид Хандгайтад бэлтгэлээ хийсэн бөгөөд Бразилд 12 хоног бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Ийнхүү боксын шигшээ багийн тамирчид Рио-г зорих тамирчдын салхийг хагаллаа.
Ширэн бээлийтнүүд Бразилийг зорилоо | ||
Үзсэн: 466 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.