Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-07-25 12:41:32

2016 оны долоодугаар сарын 25-наас наймдугаар сарын 01-нийг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Сарын сүүлчээр ихэнх нутгаар хална-


Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 25-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр, 31-нд нутгийн баруун хэсгээр, нйамдугаар сарын 1-нд ихэнх нутгаар бороо, 27-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-10м/с, 31-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд халж Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм дулаан байна. Наймдугаар сарын 1-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд зарим газраар, 27-нд  нутгийн зүүн хэсгээр бороо, 28-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-12м/с. Хугауааны эцсээр зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм өдөртөө 20-25 хэм, Орхон Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна. 28-наас нийт нутгаар хална.


Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 26-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно.  Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 5-10 м/с. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр сэрүүн шөнөдөө уулархаг нутгаар 10-15 хэм өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна. 29-нөөс нийт нутгаар хална.


Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 25-нд нутгийн баруун хэсгээр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд  нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи ихэнх хугацаанд баруун өмнөөс 7-12 м/с. 27-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүн, бусад хугацаанд халж  шөнөдөө 17-22 хэм өдөртөө 30-35 хэм дулаан байна. 28-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар нэмж хална.


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1052 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй