Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2016-07-25 13:44:11

2016 оны долоодугаар сарын 25-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул, зүүн хажуугийн Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн зэрэг голын усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 20-70 см нэмэгдэж, Туул гол Улаанбаатар хот орчимд үерийн түвшинд дөхөн үерлэж байгаа бол Хэрлэн гол Мөнгөнморьт болон Багануур дүүрэг орчимд үерийн түвшинг 20-50 см даван тус тус үерлэж байна.

Мөн түүнчлэн Бэлтэс, Орхон, Завхан, Байдраг зэрэг гол үерийн түвшинг 10-15 см, Орхон гол (Орхон баг), Алтай нурууны Ховд гол ( Мянгад сум) үерийн аюултай түвшинг 20-30 см тус тус давсан хэвээр байна.

Долоодугаар сарын 26-нд Туул гол Алтанбулаг сум болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-25 см нэмэгдэнэ. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус судлалын сектор


Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1220 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй