Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан

2016-07-25 14:53:11

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр бороо орно.


2016 оны долоодугаар сарын 25-ны 21 цагаас долоодугаар сарын 26-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруурын хотгороор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 13-18 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 25-30 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 13-15 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 27-ноос наймдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

27-нд төв, говь, зүүн аймгуудын зарим газраар, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, говь, талын нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан  
Үзсэн: 1057 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй