Шууд Chart

68 орны чөлөөт бөхийн 349 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөнө

2016-07-25 16:02:18

“Рио-2016” зуны олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын түрүүч болох ширэн бээлийтнүүд өчигдөр Бразилыг зорьсон. Харин чөлөөт бөхийн тамирчид ирэх сарын 7-нд эх орноосоо мордоно. Иймд уншигч танаа чөлөөт бөхийн тэмцээний хуваарийг танилцуулъя.

Рио-де-Жанейро хотын “Olympic Training Center - Hall 3” спортын ордонд наймдугаар сарын 17-21-ны хооронд болох зуны олимпийн наадмын сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тэмцээнд 68 орны 349 бөх 18 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Наймдугаар сарын 17, лхагва гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 58, 69 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, 
  • медаль гардуулах ёслол.

Наймдугаар сарын 18, пүрэв гариг

Эмэгтэй чөлөөт бөхийн 53, 63, 75 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, 
  • медаль гардуулах ёслол.

Наймдугаар сарын 19, баасан гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 57, 74 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, 
  • медаль гардуулах ёслол.

Наймдугаар сарын 20, бямба гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан

  • 10.00 - 13.00 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 16.00 - 19.00 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, 
  • медаль гардуулах ёслол.

Наймдугаар сарын 21, ням гариг

Эрэгтэй чөлөөт бөхийн 65, 97 кг-ын жингүүдийн барилдаан

  • 8.30 - 11.15 Урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
  • 12.45 - 15.15 Дагах болон хүрэл, алтан медалийн төлөө барилдаан, 
  • медаль гардуулах ёслол.

“Рио-2016”-д эрх аваад буй тамирчид чөлөөт бөх (10)

Эрэгтэй

  1. Э.Бэхбаяр /57 кг/
  2. Г.Мандахнаран /65 кг/
  3. П.Өнөрбат /74 кг/ 
  4. О.Үйтүмэн /86 кг/
  5. Д.Хүдэрбулга /97 кг/
  6. Ж.Чулуунбат /125 кг/

Эмэгтэй

  1. Э.Сумъяа /53 кг/
  2. П.Орхон /58 кг/
  3. С.Батцэцэг /63 кг/
  4. О.Насанбурмаа /69 кг/
Нийтэлсэн: У.Баярсайхан

68 орны чөлөөт бөхийн 349 тамирчин 18 багц медалийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй