Шууд Chart

Монголын тамирчид автобус бас тогоочтойгоо

2016-07-26 09:28:01

“Рио-2016” олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид түрүүчээсээ Volta Redonda хотын спортын төвд төвхнөж эхэллээ. МҮОХ болон Спортын бэлтгэлийн төвийн албаны хүмүүс баг бүрэлдэхүүнээ хүлээж авахад бэлтгэн, ажилдаа оров.  

Монголын спортын төрийн байгууллагууд энэхүү спортын төвтэй гэрээ хийсэн юм. Энд манайхан бүх бэлтгэлээ хангаж, жүдо 24, бокс 16, байт харваа гурав, тэквондо дөрөв, чөлөөт бөхийн 28 тамирчин /эрх авсан болон бэлтгэл хангагчид нийлээд/ болон дасгалжуулагч, эмч, илээч нарыг өнөөдрөөс хүлээж авахад бэлэн болжээ.

Монголын багийн анхны түрээсийн автобус

  • Монголын баг Рио-д газардахгүй. Учир нь олимпийн багаа дэмжсэн төрийн дэмжлэгээр Монголын олимпийн баг анх удаа автобус түрээслэн, олимпийн хотоор баг тамирчдадаа үйлчилж байна. Хөлсийг нь төлж, өнгийг нь өөд татсан энэ автобусыг “Team Mongolia” олимпийн турш хөлөглөнө. Шигшээгийн тамирчдаа тэр чигт нь багтааж дөнгөх  “Team Mongolia” автобус 45 хүний суудалтай бөгөөд тамирчдаа онгоцны буудлаас тосох, тосгонд хүргэж өгөх гээд цаг наргүй ажиллахад бэлэн. Автобусны чимэглэлийн загварыг Монгол залуус гаргаж, баг тамирчдаа дэмжин, үнэгүй чимэглэжээ.

Олимпод тогоочтойгоо

  • Мөн л төрийн дэмжлэгтэйгээр энэ олимпод Монголчууд анх удаа тогоочоо дагуулан очоод байна. Mонголын багийн тогооч Ц.Байгалмаа. Тэрбээр Хоол зүй, шим тэжээлийн Монголын нийгэмлэгийн тогооч бөгөөд Монгол Улсын зөвлөх инженер, хүнс судлалын магистр.

Олимпийн наадам эхэлтэл арваад хоногийн хугацаа байна. Энэ хооронд зарим төрлийн тамирчид Volta Redonda хотын спортын бэлтгэлийн төвд бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Түүнчлэн жингийн тамирчдынхаа бэлтгэлийг хангахаар очсон тамирчид, багийн бусад албаны хүмүүсийг ахлах тогооч Ц.Байгальмаа гарын хоолоороо дайлж, гэдэс алдуулахгүй гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын тамирчид автобус бас тогоочтойгоо   
Үзсэн: 3854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [194.230.159.xxx] 2016-07-29 14:56
Zuv zuv.eldev gazraar gantsaaraa tenej hog idej yavsnaas ene n deer. Bas zika gej 1 ayul bna.shumuul yanhan 2 oos sergiiluushtei
Sae [122.201.31.xxx] 2016-07-26 17:24
Tsag agaar n uur shyde!! bugchim xaluun.. za Tailand iig bodvol ch muuxan salxitai lda ug n.. Tsagiin zuryy gj 1 lai bn. Tend udriin tsaigaa uuj bxda Mgl d odo yyriin 4 tsag shde gj bodxoor l nyd anildaad bdiin.
Ariunaa [103.10.20.xxx] 2016-07-26 10:45
budged ni amjilt husey . mundag shuu ta nar mini
zulka [202.170.80.xxx] 2016-07-26 10:40
Mongol ulsiiha tamirchdad amjilt husii!!!
Г.Д [202.131.249.xxx] 2016-07-26 10:19
Баг тамирчиддаа амжилт хүсье. Түвшинбаяр аварга тэргүүтэй олон тамирчид маань АЛТАН МЕДАЛЬ АВНА . . . УРАГШАА
Зочин [150.129.141.xxx] 2016-07-26 10:19
Сайхан байна сэтгэл гаргасан урдах засагт баярлалаа
рио [103.242.47.xxx] 2016-07-26 10:02
сайхан байна амжилт манайхаан сэтгэл их хөдлөж байна шүү
Зочин [183.81.171.xxx] 2016-07-26 09:57
Mundag mundag. Ingej baij l amjilt gargana. Uragshaa zaluusaa
Зочин [122.201.24.xxx] 2016-07-26 09:49
Hoorhonuudee Amjilt husie !!!!
Зочин [103.212.116.xxx] 2016-07-26 09:46
amjilt
1 [202.180.216.xxx] 2016-07-26 09:37
бас ДААМСАГ идээд ирэв дээ,

Бидэнтэй нэгдээрэй