Шууд Chart

“Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно

2016-07-26 09:51:41

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хамтлаг, дуучдыг алдаршуулах зорилгоор “Алдрын Од” одонгоор шагнаж, “Алдрын од" гардуулах ёслолыг жил бүрийн долдугаар сарын 30-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ жилийн “Алдрын од” одонг “Харанга” хамтлаг хүртэхээр болсон бөгөөд ирэх бямба гарагийн 13:00 цагт тус хамтлагийн гишүүдэд “Алдрын Од” одонг нь гардуулах юм.  Харин 21:00 цагаас тэдэнд хүндэтгэл үзүүлэх “Алдрын хүндэтгэл” шоу тоглолт  Чингис хааны талбайд болно.

Тоглолтыг Нийслэлийн Соёл урлагийн газар хариуцан зохион байгуулж, ерөнхий найруулагчаар хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, продюсер Н.Халиун ажиллаж байна. Тоглолтын үеэр “Харанга” хамтлаг өөрсдийн  сор болсон уран бүтээлүүдээ толилуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Харанга” хамтлагт хүндэтгэл үзүүлэх тоглолт болно  
Үзсэн: 1993 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [182.160.39.xxx] 2016-07-26 13:12
Цаг үедээ залуучуудыг дагуулж байсан хамтлаг тоглолтонд нь амжилт хүсье.Одоогийн дуучдыг бодвол жинхэнэ дуучид шүү
Zochin [27.123.214.xxx] 2016-07-26 11:37
Haluynd amjilt...
Zochin [27.123.214.xxx] 2016-07-26 11:37
Haluynd amjilt...
Зочин [202.5.196.xxx] 2016-07-26 10:43
дахиж битгий согтуу дуулаасай. Эсвэл хоолой нь тэгж муудсан юм уу?

Бидэнтэй нэгдээрэй