Шууд Chart

Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаан болно

2016-07-26 10:16:53

Монгол Улсын төрийн шагналт, ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын мэндэлсний 85 ой энэ онд тохиож байна. Уг ойг тохиолдуулан Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг зарлажээ.

СУИС, “Норовбанзад” сан, Монголын уртын дууны холбоотой хамтран уртын дуучдын олон улсын анхдугаар уралдааныг ирэх есдүгээр сарын 8-10-нд нийслэл хотноо зохион байгуулах гэж байна. Тэмцээнд 45 нас хүртэлх мэргэжлийн дуучид болон ардын авьяастан, оюутан оролцох боломжтой гэнэ.

Энэхүү уралдааны бүртгэл ирэх наймдугаар сарын 5-нд эхлэнэ. Оролцогчид СУИС-ийн байранд бүртгүүлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уртын дуучдын олон улсын анхдугаар уралдаан болно  
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй