
Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, МЗЭ-ийн шагналт зохиолч, сэтгүүлч Галсангийн Болормаагийн “Ув улаахан хацарт” өгүүллэгийн номын баяр Дорнод аймгийн Сүмбэр сум дахь Хилийн 0198-р Ангийн долдугаар заставт боллоо.
Энэ номын баярыг жилийн аяны хүрээнд зохион явуулж байгаа ажлын нэг нь хэмээн үзэж буй. Номын баярт Хилийн 0198-р ангийн сэтгэл зүй, мэдээлэл соёл сурталчилгааны албаны дарга хошууч Үржиндэлгэр, Хилийн долдугаар засватын дарга Б.Шинэтөр болон хилчин дайчид, нийт бие бүрэлдэхүүн оролцсон юм. Энэ үеэр заставын бие бүрэлдэхүүний дунд “Эх орны хүү” сэдэвт яруу найргийн наадам зохион байгуулагдсан. Есөн шүлэгч оролцсоноос дэд ахлагч Хэрлэнчимэг тэргүүлж, түрүүч Төртогтох, ахлагч Буянсүх нар удааллаа.
“Халхын голын дайны фронтын гол чиглэлд үүрэг гүйцэтгэж ажилласан баатар П.Чогдонгийн нэрэмжит түүхт дээрх заставт ийнхүү “Ув улаахан хацарт” номын баяр Монгол орны торгон хилийг хамгаалж яваа дайчдын урамд урам нэмсэн сайхан ажил боллоо” хэмээн Дорнод аймгийн Сүмбэр сум дахь Хилийн 0198-р ангийн долдугаар заставын Сэтгэл зүй мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Б.Мөнхбаатар хэллээ.
Торгон хилчдийн алган дээр “Ув улаахан хацарт” ном дэлгэгдлээ | ||
Үзсэн: 978 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.