Шууд Chart

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2016-07-26 15:03:09

2016 оны долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Туул, ар зүүн хажуугийн Онон, Хэрлэн, Хангай нурууны өврийн Завхан, Байдраг, Орхон гол Өлзийт сум болон Орхон баг орчимд үерийн түвшинг 5-25 см,  Алтай нурууны Ховд гол (Мянгад сум) үерийн аюултай түвшинг 30 см тус тус давсан хэвээр үертэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор


Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй