Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан

2016-07-26 15:07:22

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орж, уулархаг нутгаар сэрүүсэх боловч 28-наас өдөртөө бүх нутгаар хална.

2016 оны долоодугаар сарын 26-ны 16 цагаас 21 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. 17 цагт  27 хэм, 20 цагт 24 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 26-ны 21 цагаас долоодугаар сарын 27-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Алтайн уулсаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 18-23 хэм, өдөртөө бүх нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.


2016 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

28, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бусад хугацаанд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх нутгаар өдөртөө халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 22-27 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутаг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 14 хэм дулаан  
Үзсэн: 1292 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй