Шууд Chart

Д.Анар ахлах дэслэгч цолоор шагнууллаа

2016-07-27 13:36:18

Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 805, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд тав давж, Монгол Улсын начин цол хүртсэн Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Хэрлэн сум дахь Гал унтраах аврах 53 дугаар ангийн албан хаагч, Онцгой байдлын дэслэгч Д.Анар өнөөдөр ахлах дэслэгч цолоор шагнууллаа.

Цолыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал гардуулсан юм. Мөн энэ үеэр “Рио-2016” олимпид эх орноо төлөөлөн оролцож буй Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” спорт хорооны тамирчин Ц.Цогтбаатар, Л.Отгонбаатар нарт Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал амжилт хүсч, албаны зүгээс өгч буй урамшууллыг дасгалжуулагч багш Ц.Шийрэвт гардуулахдаа “Олимп эхлэх өдрөөс л бид хэд чинь та нарыгаа хараад суучихна шүү дээ. Ямар ч байсан медальтай ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Анар ахлах дэслэгч цолоор шагнууллаа  
Үзсэн: 721 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
box sudlaach [43.228.131.xxx] 2016-07-29 16:09
irex jil xartsaga tsol awaarai

Бидэнтэй нэгдээрэй