Шууд Chart

Богд хааны ордон музей дэх шувууны чихмэлийн цуглуулгыг Германчууд сэргээн засварлана

2016-07-28 09:02:27

Одоогоос 115 жилийн өмнө манай оронд байдаггүй дэлхийн олон тивийн амьтдын чихмэлийг Богд хааны захиалгаар Германд хийлгэн Богдын ордонд залж байсан түүхтэй. Өдгөө Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа эдгээр чихмэлээс шувууны цуглуулгыг сэргээн засварлах ажлыг Герман Улстай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 

Өмнөд Америк тивийн олон төрлийн шувуунаас гадна Антарктидийн оцон шувууны чихмэл ч энд бий. 1901 онд хийлгэж байсан эдгээр чихмэлд сэргээн засвар огт хийгдээгүй. Гэвч хуучирч, муудсан зүйл бараг алга байгаа нь саашаалтай. Тухайн үед танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой байсан энэхүү цуглуулгыг одоо Богд хааны ордон музейн өвлийн ордонд дэлгэж олон нийтийн хүртээл болгож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Богд хааны ордон музей дэх шувууны чихмэлийн цуглуулгыг Германчууд сэргээн засварлана  
Үзсэн: 840 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй