
Зах зээлийн хүндхэн үед үүд хаалгаа барилгүй үлдсэн орон нутаг дахь цөөхөн мэргэжлийн урлагийн байгууллагын нэг бол Хөвсгөл аймгийн хөгжимт драмын театр юм. Энэ жил байгуулагдсаныхаа 40 жилийн ойг тэмдэглэнэ. Төвөөс алслагдсан ч уоан бүтээлчид нь орон нутгийн иргэддээ соён гэгээрүүлэх үйлсийг түгээж, жил бүр аймгийнхаа 23 сумаар аялан тоглолт хийдэг төдийгүй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.
Таван жилийн өмнөхтэй харьцуулахад дээрх театрын уран бүтээлчдийн нас залуужсан. Мэргэжлийн сургууль төгссөн чадварлаг боловсон хүчин орон нутагт очиж ажиллах нь уламжлал шинэчлэлийг хослуулсан шинэлэг бүтээл төрөх үндэс болдог билээ.
Хөвсгөлийн театр 40 нас хүрлээ | ||
Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.