Шууд Chart

Ойрын 3 хоногт бүх нутгаар нилээд хална

2016-08-01 13:29:27

2016 оны наймдугаар сарын 01-нээс наймдугаар сарын 08-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын 3 хоногт бүх нутгаар нилээд хална-


Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 1-2-нд нутгийн баруун хэсгээр, 3-4-нд зарим газраар, 6-7нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 1-4 нд зарим газраар түр зуур ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 23-28 хэм дулаан, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм өдөртөө 33-38 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 3-нд Хөвсгөлийн уулсаар, 4-6-нд зарим газраар түр зуурын бороо орно. 3-5-нд салхи зарим газраар түр зуур ширүүснэ. 1-3-нд Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 21-26 хэм өдөртөө 33-38 хэм, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм өдөртөө 28-33 хэм хүрч хална. 4-нөөс нутгийн хойд хагаст сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 4-5-нд зарим газраар, 7-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-5-нд зарим газраар түр зуур ширүүснэ. 1-4-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 34-39 хэм хүрч хална.  5-наас бага зэрэг сэрүүснэ.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 5-6 нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим үед түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд бүх нутгаар шөнөдөө 21-26 хэм өдөртөө 34-39 хэм хүрч хална. Хугацааны эцсээр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Ойрын 3 хоногт бүх нутгаар нилээд хална  
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй