Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 23 хэм дулаан

2016-08-02 16:32:51

Малчид, иргэд, тариаланчдийн анхааралд: Маргааш Төвийн аймгийн нутгийн зүүн хэсэг, Говь, Зүүн аймгуудын нутгаар аагим халуун өдрүүд үргэлжлэхийг онцгойлон анхааруулж байна.

2016 оны наймдугаар сарын 02-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 17 цагт 35 хэм, 20 цагт 31 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 02-ны 21 цагаас наймдугаар сарын 3-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 37-42 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн хойноос, өмнөд хэсгээр баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 31-36 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө 18-20 хэм, өдөртөө халж 37-39 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  Шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 35-40 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  6-11 метр. Шөнөдөө  21-23 хэм, өдөртөө 33-35 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 4-нөөс наймдугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд зарим газраар, 6-7 баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 4-нд ихэнх нутгаар, 5-7-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө  24-29 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 23 хэм дулаан  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй