Шууд Chart

Даншигт түрүүлсэн бөх энэ медалийг хүртэнэ

2016-08-05 17:53:35

Хүйн долоон худагт маргааш “Хүрээ цам-2016” шашин соёлын цэнгүүн хоёр дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Өнгөрсөн жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн хүрээнд болсон тус наадамд хүчит 256 бөх сугалаагаар барилдсанаас Архангай аймгийн Булган сумын харьяат, энэ жилийн улсын баяр наадамд үзүүрлэж, арслан цол хүртсэн Р.Пүрэвдагва түрүүлж, даншигийн арслан, Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын гарьд Б.Гончигдамба үзүүрлэж, даншигийн заан цол хүртсэн билээ. Харин их шөвөгт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж, Булган аймгийн Могод сумын уугуул, өсөх идэр начин Э.Энхбат нар шалгарч даншигийн өсөх идэр начин цол хүртсэн билээ.

Харин маргааш хэн түрүүлж, дээрх тэмдэг, медалийг зүүх нь оньсго мэт байна.      

Нийтэлсэн: У.Баярсайхан

Даншигт түрүүлсэн бөх энэ медалийг хүртэнэ  
Үзсэн: 966 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй