Шууд Chart

Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ

2016-08-06 16:05:20

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүхэн байна.


2016 оны 8-р сарын 06-ний 16-21 цаг хүртэл Улаанбаатарт: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17 цагт 24 хэм, 20 цагт 21 хэм дулаан байна.

15 цагт Улаанбаатарт: 24 хэм дулаан, харьцангуй чийгшил 33 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт оройдоо тогтвортой байна.


2016 оны наймдугаар сарын 6-ний 21 цагаас наймдугаар сарын 7-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 28-33хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 8-13 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө багавтар үүлтэй бороо орохгүй, өдөртөө үүлшинэ нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө бүх нутгаар 10-15 хэм, өдөртөө нутгийн хойд хэсгээр 21-26 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 24-26 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 хэм, бусад нутгаар 15-20 хэм, өдөртөө бүх нутгаар 29-34 хэм дулаан  байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.


2016 оны наймдугаар сарын 08-наас наймдугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

8-нд нутгийн баруун хагаст, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 8,9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм, говийн аймгуудын өмнөд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14хэм, өдөртөө 20-25хэм дулаан байна.


Нутгийн хойд хэсгээр бороо орж сэрүүснэ  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй