Шууд Chart

Даншгийн наадмын шөвгийн найман бөх тунаж үлдээд байна

2016-08-07 16:22:23

Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн ЗДТГ-тай хамтран энэ 5-наас 7-ны хооронд Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадмыг зохион байгуулж байна. Хүчит 256 бөхийн барилдаан сугалаагаар явагдаж байгаа бөгөөд одоогийн байдлаар зургаагийн даваа үргэлжилж байна. Тодруулбал, даншгийн арслан Р.Пүрэвдавга, даншгийн заан Б.Гончигдамба, даншгийн өсөх идэр начин Ц.Содномдорж, залуу бөх М.Өсөхбаяр, Д.Тогтохжаргал, Б.Түмэндэмбэрэл, Б.Эрдэнэхүү, Ч.Эрдэнэсайхан нар шөвгийн наймд шалгараад байна. Тэднээс хэн нь түрүүлэхийг манай сайт уншигч танаа цаг алдалгүй мэдээллэх болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Даншгийн наадмын шөвгийн найман бөх тунаж үлдээд байна   
Үзсэн: 1624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй