
Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн ЗДТГ-тай хамтран Хүйн долоон худагт зохион байгуулсан “Даншиг наадам-Хүрээ цам-2016” наадмын хүчит 256 бөхийн барилдаанд Монгол улсын, даншгийн арслан Р.Пүрэвдагва түрүүлж даншгийн аварга цол хүртсэн бол аймгийн заан Б.Түмэндэмбэрэл үзүүрлэн даншгийн заан цолтой боллоо.
Аймгийн заан Б.Түмэндэмбэрэл даншгийн заан цолтой боллоо.
Харин их шөвөгт шалгарсан улсын заан М.Өсөхбаяр, аймгийн заан С.Эрдэнэсайхан нар даншгийн өсөх идэр начин цол хүртэв. Сонирхуулахад тэдний цол зөвхөн даншгийн наадамд хүчинтэй ба бай шагналын хувьд улсын баяр наадмынхтай адил юм.
Улсын арслан Р.Пүрэвдагва даншгийн аварга цолтой боллоо | ||
Үзсэн: 9693 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.