
“Рио-2016” олимпийн наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчид өнөөдөр Бразил Улсыг зорьлоо. Рио-гийн олимпийн чөлөөт бөхийн энэ төрөлд манай улсаас 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, 65 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, 74 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт П.Өнөрбат, 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн, 96 кг-д Д.Хүдэрбулга, 125 кг-д Ж.Чулуунбат нар зодоглоно.
Багийн дасгалжуулагчаар, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цогтбаяр, О.Пүрэвбаатар, дасгалжуулагч Л.Энхбаяр нар ажиллах юм. Барилдаан энэ сарын 19-21-нд болно.
Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Бразилийг зорьлоо | ||
Үзсэн: 1139 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.