
"Рио-2016" олимпийн наадмын хоёр дахь өдөр буюу өнөөдөр 22:00 цагаас жүдо бөхийн барилдаан эхэлнэ. Энэ удаа 66 кг-д дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж байгаа Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, "Женко" клубийн тамирчин ОУХМ Д.Төмөрхүлэг “С” хэсгийг тэргүүлэн барилдахдаа эхний тойрогт Өмнөд Африкийн бөх Хамад Сулаймантай хүч үзнэ.
Сонирхуулахад Д.Төмөрхүлэгийн ээж хүүгээ дэмжихээр Рио-де-Жанейро хотод очоод байгаа гэнэ.
Хамад Сулайманы хувьд Арабын орнуудын тэмцээний аварга болж байсан юм байна.
Манай улсын бөх барилдах цагаа хүлээж байна.
Д.Төмөрхүлэг эхний тойрогт Өмнөд Африкийн тамирчинтай хүч үзнэ | ||
Үзсэн: 1783 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.