Шууд Chart

О.Гүндэгмаа одоогоор 20 дугаар байрт бичигдэж байна

2016-08-07 21:58:35

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй олимпийн XXXI наадмын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд зургаа дахь олимпдоо оролцож буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа 379 оноогоор одоогоор 20 дугаар байрт бичигдэж байна.

Харин нэгдүгээр байрт 390 оноотойгоор ОХУ-ын тамирчин В.Виталина тэргүүлж байгаа бол 32 дугаар байрт 379 оноотойгоор Ц.Мөнхзул нэхэж байна.

Сонирхуулахад шилдэг наймд ОХУ-аас хоёр, Грек, Мексик, Египт, Серби, БНХАУ, Испанийн тамирчин тус бүр нэг тамирчин багтаж, онч мэргэнээ сорин өрсөлдөж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

О.Гүндэгмаа одоогоор 20 дугаар байрт бичигдэж байна  
Үзсэн: 1504 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Mongol [121.167.51.xxx] 2016-08-08 02:02
Munhzul Gvndegmaa 2 adilhan onootoi bgamu???

Бидэнтэй нэгдээрэй