
Бразилийн Рио-де-Жанейро хотноо олимпийн XXXI наадам өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн өндөрлөлөө. Боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 69 кг-ын жинд өрсөлдсөн Монгол Улсын тамирчин Б.Түвшинбат Аргентиний боксчин Палмэтта Албертог хожиж, шөвгийн 16-д үлдсэн.
Харин 49 кг-ын жинд эхний тойрогтоо хийлсэн Г.Ган-Эрдэнэ өнөөдөр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тулаанаа хийнэ.
60 кг-д Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шилдэг 16-д үлдээд байгаа. Түүний дараагийн тулаан маргааш болно. Тэрбээр Нидерланд, Тайваны боксчдын аль хожсонтой нь шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө тоглох юм.
52 кг-д Х.Энх-Амар эхний тойрогт Мексикийн Эмигдио Абарсатай тулалдана. Энэхүү тулаан наймдугаар сарын 13-нд болно.
56 кг-д Э.Цэндбаатар Кенийн тамирчин Нжангури Бэнсон Гичаритой наймдугаар сарын 10-нд тулалдана.
64 кг-д Б.Чинзориг Катарын Тарумалингамтай Туласитай наймдугаар сарын 10-нд мөн адил рингэнд гарна.
Г.Ган-Эрдэнэ өнөөдөр шөвгийн наймд үлдэх эрхийн төлөөх тулаанаа хийнэ | ||
Үзсэн: 1204 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.