
Австралийн тамирчид “Рио-2016” олимпийн наадмын хоёр дахь өдрийн байдлаар эрэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлт, эмэгтэйчүүдийн 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж, медалийн чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгдлээ.
Өмнө нь Австралийн баг байт харвааны эрэгтэйчүүдийн төрөлд хүрэл медаль хүртсэн юм. Ийнхүү тус улс хоёр алт, нэг хүрэлтэйгээр медалийн чансааг тэргүүлж буй. Харин хамгийн олон медалийг АНУ, Япон, БНХАУ-ын тамирчид тус бүр таван медаль хүртсэнээр хошуучилж байна.
Австралийн тамирчид медалийнхаа чансаагаар тэргүүлж байна | ||
Үзсэн: 826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.