
ОХУ-ын паралимпийн тамирчдыг “Рио-2016” наадамд оролцохыг хоригложээ. Сэргээшийн хэргээс шалтгаалан ийм шийдвэр гаргасан байна.
Олон улсын паралимп “McLaren” тайлангийн дагуу тус улсын тамирчдын өрсөлдөх эрхийг түр хугацаанд цуцлаад байв. Гэвч өнөөдөр хоригийг эцсийн байдлаар баталж, дээрх хариуг тамирчдад дуулгажээ.
Өнгөрсөн сард нийтлэгдсэн “McLaren” тайланд ОХУ-ын Засгийн газрын тусламжтайгаар тамирчид нь сэргээш хэрэглэсэн байсныг нарийвчлан гаргасан байжээ.
Паралимпийн тэмцээн ирэх есдүгээр сарын 7-нд эхлэх бөгөөд үүнд ОХУ-ын 267 тамирчин спортын 18 төрөлд өрсөлдөх болоод байсан юм.
ОХУ-ын паралимпийн тамирчид олимпоос хасагджээ | ||
Үзсэн: 916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.