
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн барилдаан энэ сарын 17-21-нд болно. Манай улсын тамирчдын бэлтгэл тодорхой хуваарийн дагуу, жигд явагдаж байгаа бөгөөд энэ үеэр Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, эмэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр фэйсбүүк хуудаснаа “Бид дөнгөж сая өглөөний цайгаа уучихаад бэлтгэлдээ гараад байна. Манай охид төлөвлөгөөний дагуу бэлтгэлээ сайн хийж байгаа. Сайхан хоол, цайгаар дайлсан Б.Байгалмаа эгчид талархлаа. Хоол амттай, байр тохилог сайхан байна” хэмээн бичжээ.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар оролцох билээ.
Тэднийг эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, З.Дүвчин, Т.Сүхбаатар нар ахалж байна.
Б.Батбаяр: Байр тохилог, хоол амттай сайхан байна | ||
Үзсэн: 1925 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.