
Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа нь “Хилчин” спорт хорооны тамирчин билээ. Ахмад цолтой түүнд торгон хилээ манаж зогсоо нөхөд нь болон Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд “Рио-2016” олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэнд нь баяр хүргэж байна.
“Дэлхийд чансаагаар нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан Д.Сумъяа “Рио-2016” олимпийн наадмын гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн жүдо бөхийн 57 кг-ын жинд хүч үзэж мөнгөн медалийн эзэн болж Монголын ард түмэн, мянган мянган хилчдийхээ магнайг тэнийлгэлээ. Эх орны энхийн бүслүүр болсон хилчид хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд өөрийн хувь нэмрээ оруулж “Рио 2016-Олимпийн бамбар дархан хилд” аяныг хоёр жилийн хугацаатай өрнүүлсэн. Эх орныхоо алтан эмжээрийг сахин зогсоо хилчдийн хүсэл, энерги шингэсэн тэрхүү олимпийн бамбарын хийморь, заяа Монгол Улсаа төлөөлөн олимпийн наадамд оролцож буй тамирчдадаа хайр ивээлээ хайрлана гэдэгт итгэж байв. Тэр итгэл найдвар талаар өнгөрсөнгүй. Хилчин тамирчин Д.Сумъяа өрсөлдөгчдөө ялж, өмнө нь таван удаа таарч барилдаж байсан Каори Мацумотог 22 секундэд цэвэр ялснаар хэсгийнхээ аварга болсон юм. Ийнхүү тэрбээр элэг нэгт тамирчдаасаа “Рио-2016” олимпийн наадмын медалийн салхийг хагалав. Монгол Улсынхаа дархан хил Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн түүнд болон хилчин тамирчин, дасгалжуулагч, хошууч, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Одод халуун баяр хүргэе” гэсэн байна.
Хилчид Д.Сумъяад халуун баяр хүргэлээ | ||
Үзсэн: 2596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.