Шууд Chart

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

2016-08-09 10:59:02

2016 оны наймдугаар сарын 08-наас наймдугаар сарын 15-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

- Ойрын 3 хоногт нутгийн хойд хэсгээр бороо хуртай сэрүүн байна-


Баруун аймгуудын нутгаар: Наймугаар сарын 9 нд ихэнх нутгаар, 10-12-нд нутгийн хойд хэсгээр, 13-14-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-10-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 9-10-нд ихэнх нутгаар сэрүүснэ. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, Олон нууруудын хөндий, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм өдөртөө 30-35 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 9-нд ихэнх нутгаар, 10-12 нд нутгийн хойд хэсгээр, 13-14нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. 8-10-нд салхи зарим газраар түр зуур 16 м/с хүрч ширүүснэ. 8-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 26-31 хэм хүрч хална. Бусад хугацаанд сэрүүсч 11-14-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 9-11, 14-нд зарим газраар, 12-13-нд  нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 9-11,14-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 8-10-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 11-16 хэм өдөртөө 20-25 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 33-38 хэм хүрч хална.  11-нээс сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 10, 14-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8-10-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. 8-10-нд ихэнх нутгаар шөнөдөө 19-24 хэм өдөртөө 33-38 хэм хүрч хална. Бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 12-17 хэм өдөртөө 23-28 хэм бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм өдөртөө 26-31 хэм дулаан байна. 


Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ  
Үзсэн: 1556 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй