Шууд Chart

Д.Сумъяа “битүү морь” биш

2016-08-09 11:43:14

“Рио-2016” олимпийн наадамд эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяагийн талаар товч хүргэе. Тэрбээр дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй, айлын том. Эрэгтэй дүү нартайгаа илүү ноцолдож өссөндөө ч тэр үү бөхийн спортод улам дурлах болсон байна. Тэгээд ч аав нь чөлөөт бөхөөр барилддаг байсан болохоор Д.Сумъяа бөх болох нь дамжиггүй байсан биз ээ. Бөхийн спортод чин сэтгэлээсээ хайртай аав нь түүнийг “Монгол охид” клубт хичээллүүлж, н.Базарсүрэн, С.Эрдэнэбат нарын зэрэг багшаар самбо, жүдогийн “А” үсэг заалгасан гэдэг.

Х.Эрдэнэт-Од багшийнхаа халааг авав

Олон улс, тив, дэлхийн дэвжээнд эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж, өрсөлдөгчдийнхөө өвдгийг чичрүүлж байсан бөх бол Монгол Улсын гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од. Түүнийг зодог тайлсны дараа бөх сонирхогчид “Х.Эрдэнэт-Одын халааг хэн авах бол” хэмээн ярьж байсан удаатай. Гэхдээ яг үнэндээ барилдааных нь ур чадвар өдрөөс өдөрт өсөж байсан Д.Сумъяаг тоож байсан хүн нэг их байсангүй. Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат тэрбээр жүдогийн татамид гарч, гадаад, дотоодын тэмцээнд оролцохдоо өөрийгөө ямар бөх болохоо харуулж байсан нь бөх сонирхогчдын “Энэ арай бидний яриад байсан Х.Эрдэнэт-Одыг залгах хүн биш байгаа” гэмээр хувирсан. Тэр амжилтаа улам бататгаж, 2009 онд “Чингис хаан” дэлхийн цомоос мөнгөн медаль зүүсэн нь олон улсын тэмцээнээс анхны амжилтаа үзүүлсэн үе байлаа. Харин өнөөдөр тэр багшийнхаа халааг авсан шиг авч, үзүүлж чадаагүй амжилтыг нь олимпийн мөнгөн медалиар давуулан биелүүллээ.

Д.Сумъяа “битүү морь” биш

Тэрбээр олон улсын дэмжээнд цөөнгүй хүч үзсэний зэрэгцээЛондон-2012” олимпийн наадмын татамид гарч байв. Тэр ч утгаараа түүнд туршлага бий. Тодруулбал, 2012 он гарсны дараа Дюселдорфын гран прид их шөвөгт үлдсэн ч олимп, дэлхийн аварга Японы алдарт бөх Каори Мацүмотод ганцхан юүкогоор ялагдсан. Гэхдээ тэр хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы жүдочийг хожсон юм. Тус тэмцээний араас залган зохиогдсон Варшавын дэлхийн цомоос мөнгөн медаль зүүсэн.

Д.Сумъяа 2012 оны олимпийн наадмын эхний тойрогт БНСУ-ын тамирчин Ким Жандитэй оноолт таарч барилдахдаа үндсэн цагт хэн хэн нь оноо аваагүй. Тийнхүү “Golden score” буюу цаг сунгасан ч тэд мөн л үнэлгээ аваагүй. Тиймээс барилдаан шүүгчдийн саналаар шийдэгдэхэд БНСУ-ын бөх цааш барилдах эрхтэй болж, манай бөх олимпийн наадмыг орхисон юм. Энэ барилдаан түүнд бага ч гэсэн сургамж хайрласан болоод л тэр өнөөдөр олимпийн мөнгөн медальтан болоод байна.

Түүнд 2013 оны Мастерс тэмцээний алт, Азербайжаны нийслэл Баку хотод болсон Их дуулгын хүрэл медаль ч бий. Гэхдээ 2014 онд ОХУ-ын Челябинскт болсон ДАШТ-д манай эмэгтэйчүүд багаараа аман хүзүүдэж, бахдам амжилт гаргасан. Энэ барилдаанд тэрбээр эхний тойрогт гоц мөргөж, Израйлийн Камила Минакава, Унгарын Каракаснарыг ялснаар шөвгийн наймд шалгарсан. Хэсгийн аваргын төлөө дэлхийн аваргын алт, хүрэл медальт Рафаэль Силваг ялж, хагас шигшээд Португалиы Телма Монтейрод цэвэр ялагдсан. Улмаар хүрэл медалийн төлөө Голландын Санни Верхагентэй барилдаж, юүко үнэлгээгээр ялагдаж, ДАШТ-ий медаль амар ирдэггүйг биеэрээ мэдэрсэн юм. Гэвч тэр Астанагийн ДАШТ-ий эхний тойрогт гоц мөргөж, БНХАУ-ын Лу Янг торгуулиар хожсон. Дараа нь Косовогийн Гражковаг юүкогоор сөхрүүлээд Японы Каори Мацүмототой хэсгийн аваргын төлөө барилдсан юм. Шилдэг хоёр жүдочийн барилдаан өрсөлдөөнтэй болсон ч Япон бүсгүй юүкогоор хожиж дараагийн даваанд шалгарав. Гэхдээ Д.Сумъяа торгуулийн тойрогт Португалийн Телма Монтейрог өвдөг сөхрүүлэн хүрлийн төлөө Канадын Пинардтай хүч үзсэн. Хоёр жүдочийн барилдаан нэмэлт цагт шийдэгдэж Д.Сумъяа торгуулиар өрсөлдөгчөө буулган авснааар ДАШТ-ээс анхны медалиа зүүсэн юм. Мөн өмнөх жилийнхээ алдааг зассан.

УАШТ-д түүнийг зогсоох хүн ховор 

Д.Сумъяа сүүлийн таван жил УАШТ-д “босоо” байгаа. Анх 2012 онд бүх өрсөлдөгчөө дарах мэхээр төвөггүйхэн хожсон бол дараа жил нь мөн л гойд байж оны шилдэг эмэгтэй жүдоч хүртэл болсон. 2014 онд учраануудаа ээлж дараалан орхисоор финалд доод жингээс өгсөн барилдсан гавьяат тамирчин М.Бундмааг буулган авснаар улсын аваргын гурав дахь алтан медиалаа хоймортоо залсан. 2015 онд ч тэр жиндээ илүү гэдгээ дахин баталж, аваргын төлөөх барилдаанд Т.Амаржаргалыг боох мэхээр цэвэр ялсан юм. Энэ жил ч түүнийг өвдөглүүлэх хүн гараагүй.

Самбо бөхөөр ч тэр барилдана 

Самбо бөхийн 2012-2014 оны ДАШТ-д ч тэр түрүүлсэн. 2012 онд анх удаа түрүүлэхдээ Болгарын алдарт бөх Калина Стефановаг өвдөг шороодуулсан нь өөрийгөө ямар хүчтэй тамирчин бэ гэдгээ улам таниулсан. Дараа жил нь мөн л Болгар бүсгүйг хожиж дэлхийн хошой аварга болсон бол 2014 онд Японы Нарита хотод болсон тус тэмцээнд манайхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож, гурван алтан медальтай ирсний нэг нь Д.Сумъяагийнх байлаа. Тэрбээр аваргын төлөө Татьяна Зенченког орхисон билээ.

Түүнд олимпийн алтан медаль л дутуу үлдлээ

Тэрбээр оролцсон тэмцээнүүдээсээ бараг хоосон хариагүй. Ер нь ч ганзага сул харьдаггүй тамирчин билээ. Тиймээс тэрбээр энэ удаагийн олимпоор нотолж, мөнгөн медалийг нь гуйж биш гуядаж авлаа. Тамирчин бүр амжилтаа ахиулахыг хичээдэг тул түүнд одоо олимпийн алтан медаль л дутуу байна. Монгол түмэн чамайг “Токио-2020” олимпийн наадмаас нарны өнгөтэй медаль зүүж, элэг нэгт биднийгээ дахин баярлуулна гэдэгт итгэж байна шүү.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Сумъяа “битүү морь” биш  
Үзсэн: 5081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.70.34.xxx] 2016-08-15 08:56
Одоохондоо Шижирбатаас илүү гарах тайлбарлагч алга, маргах ямар ч шаардлагагүй.
guu mori yu ve? [84.129.6.xxx] 2016-08-14 01:34
mori bish ee guu bailgui dee =?
Зочин [122.201.21.xxx] 2016-08-10 23:33
Shijree shig tailbarlah hun hovor, judo medehgui humuust judog ingej tailbarlah uur hun baigaa yum shig bodogddog baih barag baihgui judo meddeg humuust bol unen goyo tailbar hiij baigaa ni taalagddag harin zavsraar ni ter MNB -iin hoyor nuhur eldev doloon yum yarihaa bolimoor
Зочин [182.160.34.xxx] 2016-08-10 18:54
ene shijirbat gedeg zaluu mash goe tailbarladag shuu, harin ter hulbumbug tailbarlaad baigaa batzaya gadeg nuhur estoi elgiig ni avna daa unen heterhii medeh yumaa umnuus ni ichij uhmeer 150 jiliin tuuhtei angliin shigshee bagiin dasgaljuulagchid zaagaad l tegeh baisiin ingeh baisiin geed l hulbumbug meddeg humuus taivan uzehiin tuld heliig ni medehgui ch hyatadiin cctv5 deer tavij uzlee shte
kk [202.70.34.xxx] 2016-08-12 16:00
yun surtei ym, cctv uzej baisanaas Mongolooroo neg ch gesen ymig medej avaad uzehgui, kkk, ineedtei ymaa, batzaya hamgiin shildeg ni
Зочин [49.0.157.xxx] 2016-08-09 13:02
Бөмбөрцгийн Шижрээгээс өөр сайн тайлбарлах хүн байхгүй. Та нар өөрсдөө Жүдогийн талаар ойлголт байхгүй болохоор тайлбар нь онцгүй санагдаж байж магадгүй. Мань мэтийн нөхдүүдэд Шижрээгийн тайлбар хамгийн сайхан нь шүү дээ. харин ч зөв тайлбарлагчаа олоод тайлбарлуулж байгаа шүү.
Зочин [202.21.112.xxx] 2016-08-09 12:19
Үндэсний ТВ-ийнхэн та бүхэнд олимпийн нэвтрүүлэг амжилттай явуулж байгаад баяр хүргэе. Гэхдээ Жудо бөхийн тайлбарыг Шижирбатаар хөтлүүлэхээ болиоч ээ. Яриа нь хатуу, хэдэн үг холбоод хэлж чадахгүй шулга, хэн гэдэг хүний нэр хэлж бгаа нь мэдэгдэхгүй. ямар хэцүү юм бэ. Үндэсний ТВ-ийнхэн энэнээс өөр хүн алга уу.
Зочин [202.131.242.xxx] 2016-08-16 09:09
Chi chin harin joohon tarhindaa yumtai garuu gui yu. Shijireegees oor tailbarlah hvn olood ireldee chi. Ineedtei amitan bnuu gui yu hhaahahah
555 [202.70.34.xxx] 2016-08-12 14:05
Та JUDO мэддэггүй хүн бололтой
зочин [203.91.119.xxx] 2016-08-09 11:53
монголын үндэсний телевиз олимпийг шууд дамжуулж байгаад нь баяр хүргье. гэхдээ тэр жүдо-г тайлбарлаж байгаа тайлбарлагч нэг л биш ээ. уг нь их мэдлэгтэй хүн шиг байгаа юм. сэтгэл нь хөөрдөг юм уу яадаг юм. эндээс мянга орилоод хэн сонсохов дээ. тэгээд бас өөрийн тамирчдаа хэт магтах дэмий юм биш үү. медальд хүрээсэй гэж монгол хүн бүр хүсэж залбирч байгаа нь мэдээж. магтаал оройтохгүй. амжилт үзүүлснийх нь дараа магт л даа. өмнө нь магтаад байхаар хэт горидоод ялагдахаар нь урам хугарчих юм. магтаал нь хэтрээд цагаан хэл ам хүрч байгаа санагдах юм. мухар сүсэг биш шүү. наад тайлбарлагчийг чинь монгол бөхөө магтахаар л манайхан ялагдчих юм.
Зочин [121.173.14.xxx] 2016-08-13 20:08
hutsna biz

Бидэнтэй нэгдээрэй