Шууд Chart

Монголчууд олон улсын цахим хуудсанд дургүйцлээ илэрхийлжээ

2016-08-09 18:05:16

Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумъяа “Рио-2016” олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзэж, мөнгөн медаль хүртсэн билээ.

Тэрбээр алтан медалийн төлөө эзэн орны тамирчин Силватай татамид гарсан. Барилдаан эхлээд хоёр минут гаруй хугацаа үргэлжилж байхад Силва манай улсын бөхийг зүүн талд нь тахимдахдаа хориотой мэх буюу тохойгоо оролцуулан хамсан нь олон үзэгчийн бухимдлыг төрүүлэв. Энэ олимпид өрсөлдсөн зарим бөх босоо барилдаанаас хөл авах, хөлөнд хүрсэн шалтгаанаар хасагдсан. Гэтэл Силваг хасах нь битгий хэл шүүгчид бичлэгийг нь дахин үзсэнийхээ дараа вазари үнэлгээ өгсөнд нь Монголын үзэгчид ихэд дургүйцсэн юм. Тэд Олон улсын жүдо бөхийн холбооны цахим хуудсанд дургүйцлээ илэрхийлсэн сэтгэгдэл бичжээ. 

Гэтэл Олон улсын жүдо бөхийн холбоо “Хүндэт хөгжөөн дэмжигчдээ. Бид та бүхнийг хүлээцтэй, хүндлэлтэй, жүдо бөхийн үнэт зүйлийг эрхэмлээсэй хэмээн хүсч байна. Бидэнтэй санал нийлэх үгүй нь таны хэрэг. Гэхдээ бусдыг хүндэтгэх хэрэгтэй. Та бүхэн үүнийг зөвөөр хүлээж авна гэдэгт итгэж байна” гэж бичсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголчууд олон улсын цахим хуудсанд дургүйцлээ илэрхийлжээ  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
НЭ [202.72.246.xxx] 2016-08-09 18:21
Үнэхээр шүүгчдийн буруу шүүлт байсан шүү. Дэвжээнй эзэн орон гэсэн ч шударга байх хэрэгтэй. Нөгөө ОЛИМПЗМ үзэл санаа, шударга өрсөлдөөн, арьс өнгө, яс үндэс харгалзахгүй, ялгаварлахгүй, буурай, хөгжилтэй орон гэж зааглахгүй энэ тэр гээд байсан нь яав даа...

Бидэнтэй нэгдээрэй