
Тулгар төрийн 2225, Их Монгол Улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадамд 10 даван түрүүлж, Монгол Улсын аварга цол хүртсэн Ч.Санжаадамба цолныхоо найрыг энэ сарын 14-нд хийхээр болжээ.
Архангай аймгийн Хашаат суманд болох тус найранд их нас, соёолон, шүдлэн насны морь уралдаж, 512 бөх зодоглох аж. Харин нийслэлд хийх ёслолоо тэрбээр ирэх намар төлөвлөөд байгаа ч яг хэзээ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Сонирхуулахад, зарим хүн түүнийг “Багш, нутгийн аварга дүү хоёроо олимпоос ирэхэд нь найраа хийхгүй дээ” гэсэн шүүмж хэлж байна. Учир нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын заан З.Дүвчин түүний анхны багш бол гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт С.Батцэцэг нэг нутгийнх билээ.
Тэд одоогоор “Рио-2016” олимпид оролцож байна.
Ч.Санжаадамба аварга цолныхоо найрыг энэ сарын 14-нд хийнэ | ||
Үзсэн: 1622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.