
Бразилийн Рио Де Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадам өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Одоогоор байт харваа, дугуй, туялзуур сэлэм, буудлага, усан сэлэлт, хүндийн өргөлт болон жүдо бөхийн төрөлд медалийн эзэд тодроод байгаа.
АНУ таван алт, долоон хүрэл, долоон мөнгө, БНХАУ таван алт, гурван мөнгө, таван хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Австрали дөрвөн алт, гурван хүрэл, Япон гурван алт, долоон хүрэл медаль хүртсэнээрээ эхний тавд бичигдэж байна. Манай улс одоогоор жүдо бөхийн төрлөөр нэг мөнгөн медаль хүртэж, жагсаалтын 30 дугаар байрт бичигджээ. Азарбайжан, Дани, Франц, Монгол, Филиппин, БНАСАУ-ын тамирчин ч мөн адил нэг мөнгөн медаль зүүгээд байгаа юм.
Медалийн тоогоор тэргүүлж байгаа улс
Манай улс медалийн чансаагаараа 30 дугаар байрт бичигдлээ | ||
Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.