Шууд Chart

Спорт гар бууны дасгалд Сербийн тамирчин тэргүүлж байна

2016-08-09 22:02:12

“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгалд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул нар цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Энэ төрөлд Сербийн тамирчин Velickovic Bobana 295 оноотой нэгдүгээр байр, Хятадын тамирчин Zhang Jingjing, Болгарын Boneva Antoaneta нар ижил 293 оноотойгоор эхний гурван байрт бичигдээд байна.  

Харин Ц.Мөнхзул 289 оноотойгоор 10 дугаар байр яваа бол О.Гүндэгмаа одоогоор дасгалаа гүйцэтгээгүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Спорт гар бууны дасгалд Сербийн тамирчин тэргүүлж байна  
Үзсэн: 920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй