Шууд Chart

Грекийн мэргэн бууч чансаа тогтоох дасгалыг тэргүүлж байна

2016-08-09 23:22:44

“Рио-2016” олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 25 метрийн спорт гар бууны дасгал өндөрлөлөө. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаагийн хувьд 284 оноотойгоор 35, Ц.Мөнхзул 289 оноотойгоор 19 дүгээр байрт жагслаа. Харин эхний гурван байрт Грекийн тамирчин Корикаки Анна /Korakaki Anna/ 297, Сербийн тамирчин Вэлисковис Бобана /Velickovic Bobana/ 295, Египетийн тамирчин  Элход Апап /Elhodhod Afaf/ 293 оноогоор жагсаж байна.

Гэхдээ дээрх дасгал чансаа тогтоох нарийвчилсан дасгал бөгөөд тун удахгүй шуурхай гүйцэтгэх дасгалаар тэмцээн үргэлжилнэ. Харин хагас шигшээ шат нь өнөө шөнө 03:30 цагт эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Грекийн мэргэн бууч чансаа тогтоох дасгалыг тэргүүлж байна  
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй