Шууд Chart

И.Стефанова дараагийн шатанд шалгарч үлдлээ

2016-08-10 03:46:00

 “Рио-2016” олимпийн наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн тэмцээн  үргэлжилж байна. Энэ удаагийн өрсөлдөөнөөс медальт байрт шалгарах тамирчин тодорч, ялагдагч нь хасагдах журмаар үзэгчдийн суудалд шилжинэ.

Дөнгөж сая Ираны тамирчин Немати, ОХУ-ын И.Стефанова нарын хооронд өрсөлдөөн өрнөлөө. Ираны тамирчин “Лондон-2012” паралимпийн аварга юм. Түүний дасгалжуулагчаар БНСУ-ын иргэн ажилладаг. Немати энэхүү төрөлд анх удаа оролцож байна.

Тэмцээн өндөрлөхөд ОХУ-ын И.Стефанова Ираны тамирчныг хоёр онооны илүүтэйгээр ялав.

Нийтэлсэн: У.Баярсайхан

И.Стефанова дараагийн шатанд шалгарч үлдлээ  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй