Шууд Chart

Д.Отгондалай наймдугаар сарын 13-нд Алжирын тамирчинтай тулалдана

2016-08-10 05:30:22

Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг жинд хүч үзэж буй ОУХМ Д.Отгондалай гуравдугаар тойрогт Алжирын тамирчинтай медалийн төлөө тулалдахаар боллоо. Шөвгийн наймд үлдсэн тэрбээр Монголын цагаар наймдугаар сарын 13-нд 05:00 цагт рингэнд гарна.

Манай тамирчин хоёр дахь тойрогтоо Нидерландын тамирчин Ласруз Энрикотой таарч ялсан юм. Тэрбээр өмнө нь Нидерландын тамирчинд ялагдаад байсан бол энэ удаа хариугаа авч чадлаа.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Отгондалай наймдугаар сарын 13-нд Алжирын тамирчинтай тулалдана  
Үзсэн: 1611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй