
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны наймдугаар сарын 10-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар үүлшинэ, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи говийн бүсийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Говийн бүсийн баруун хэсгээр 27-32 хэм, говийн бүсийн зүүн хэсэг болон Дорнод, Дарьгангын талаар 31-36 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 10-наас наймдугаар сарын 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:
10-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр, 12, 13-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 10, 13-нд зарим газраар, 11-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан | ||
Үзсэн: 837 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.