
2016 оны наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум, Хангай нурууны Орхон гол Бат-Өлзий болон Хархорин сум орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 100-190 см нэмэгдэж үерийн аюултай түвшинг 30-90 см даван хүчтэй үерлэж байна.
Мөн Хангай нуруунаас эх авах Завхан гол Тайшир сум, Байдраг гол Бууцагаан сум, Түй гол Баянхонгор хот орчмоор үерийн түвшинг 10-60 см тус тус давж үерлэж байна. Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.10
Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 976 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.