
2016 оны наймдугаар сарын 11-ний өдрийн байдлаар Хангай нурууны Орхон гол Хархорин сум орчмоор үерийн аюултай түвшинг 15 см даван хүчтэй үерлэж байна.
Мөн Хөвсгөлийн уулсаас эх авах Үүр гол (Цагаан-Үүр сум), Хэнтэй нуруунаас усжих Тэрэлж гол (Тэрэлж), Хангай нуруунаас эх авах Завхан гол (Тайшир сум болон Дэлгэр сум), Байдраг гол (Бууцагаан сум), Түй гол (Баянхонгор хот), Заг гол (Заг сум) орчмоор үерийн түвшинг 20-100 см тус тус давж үерлэж байна.
Иймд дээрх голуудын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн хүрээлэн
Ус судлалын сектор
2016.08.11
Ус, үерийн аюулаас сэрэмжлүүлж байна | ||
Үзсэн: 1033 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.