
Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI наадам өнөө шөнө найм дахь өдрөө үргэлжлэн явагдана. Олимпийн наадмын сонирхолтой төрлүүдийн нэг болох хөнгөн атлетикийн тэмцээн эхэлсэн. Өнөөдөр бадминтон, сагсан бөмбөг, бокс, дугуй, буудлага, усан сэлэлт зэрэг спортын 22 төрлийн тэмцээн явагдаж, зарим төрөлд медалийн эзэд тодорно.
Монголын баг тамирчдаас боксын эрэгтэйчүүдийн 52 кг жинд өрсөлдөж буй Х.Энх-Амар Монголын цагаар маргааш өглөө 06:00 цагт рингэнд гарна. Тэрбээр эхний тулаанаа Мексикийн тамирчин Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийнэ.
Энэ жинд 26 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд манай тамирчны хувьд 1992 оны наймдугаар сарын 5-нд Дорноговь аймагт төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож буй юм. Тэрбээр 2016 оны Химийн цом, Чехийн гран пригээс алт, “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ.
Дасгалжуулагч нь түүнийг олимп руу явахаас өмнө “Бэлтгэл нь нэгэн жигд байгаа. Тэр гэнэт "цоорч" магадгүй шүү” хэмээж байсан. Нээрээ л хэний ч онцлоогүй тамирчин гэнэт “цоордог” тал бий шүү.
Хэний ч тооцоолоогүй тамирчин гэнэт “цоордог” талтай | ||
Үзсэн: 15155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.