Шууд Chart

Хилчид Риогийн олимпод өнгөтэй байна

2016-08-13 16:26:58

Дэлхийд чансаагаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байсан “Хилчин” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин, ахмад цолтой Д.Сумъяа “Рио-2016” олимпийн наадмын гурав дахь өдөр мөнгөн медалийн эзэн болж, Монголын ард түмэн төдийгүй мянга мянган хилчдийнхээ магнайг тэнийлгэсэн. Тэгвэл өнөөдөр үүрээр боксын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүч үзсэн ОУХМ Д.Отгондалай хүрэл медалийн болзлыг хангав.

Эх орны энхийн бүслүүр болсон хилчид хүн төрөлхтний эв нэгдлийн наадамд өөрийн хувь нэмрээ оруулж “Рио 2016- Олимпийн бамбар дархан хилд” аяныг хоёр жилийн хугацаатай өрнүүлснийг Монголын ард түмэн мэднэ.

Эх орныхоо алтан эмжээрийг сахин зогсоо хилчдийн хүсэл, энерги шингэсэн тэрхүү олимпийн бамбар Монгол Улсаа төлөөлөн олимпийн наадамд оролцож буй тамирчдын хийморь, заяаг түшиж, хайр ивээлээ хайрлана гэдэгт итгэж байв. Тэр л хүссэн ёсоор элэг нэгт Монголчуудын итгэл найдвар талаар өнгөрсөнгүй, “хилчин” тамирчин Д.Сумъяа, Д.Отгондалай нар дэлхийн хэмжээний тамирчин гэдгээ нотоллоо.

Дээрх байгууллагаас төрсөн Монгол Улсын гавьяат тамирчин, 57 кг-ын бөх Э.Бэхбаяр, 63 кг-ын С.Батцэцэг нар хэдхэн хоногийн дараа барилдаанаа эхлүүлнэ. Иймд бид тэднийг мөн л энгэртээ “нар мандаана” гэдэгт итгэж байна. Риогийн олимпод манай тамирчид тэр дундаа хилчид маань өнгөтэй байж, монгол түмнээ дахин дахин баярлуулж байгаад талархаад баршгүй. Монгол Улсын дархан хил тайван байж, олимпийн тэнгэрт хилчдээрээ манлайлуулсан тамирчдын маань хийморь босоо байг. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хилчид Риогийн олимпод өнгөтэй байна  
Үзсэн: 2009 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй