
“Рио-2016” олимпийн наадмын үеэр WADA буюу Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг тамирчдаас гэнэтийн шалгалт, сэргээшийн шинжилгээ байнга авч байгаа аж. Олимпийн тосгонд байрлаж байгаа албан ёсны албан хаагчид тамирчдын байранд шууд нэвтэрч, мандатыг нь шалган гэнэтийн байдлаар шинжилгээ авчээ.
Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагийнхан урьдчилсан байдлаар хэнээс авахаа хэлэхгүйгээр тамирчдыг хооллож байхад нь, тосгон дотор зугаалж явахад нь хүртэл шинжилгээний өрөө рүү дагуулан авч явж байгаа аж. Тэрхүү гэнэтийн шалгалтад манай жүдочдын ес нь хамрагдаад байна хэмээн жүдо бөхийн шигшээ багт эмчээр ажилласан П.Бат-Очир хэлэв. Энэ шалгалтад манай улсын жүдочдоос мөнгөн медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Сумъяаг хамруулжээ.
Д.Сумъяа сэргээшийн гэнэтийн шалгалтад хамрагджээ | ||
Үзсэн: 6205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.