Шууд Chart

Х.Энх-Амар эхний тойрогтоо ялагдлаа

2016-08-14 05:26:17

“Рио-2016” олимпийн наадмын боксын эрэгтэйчүүдийн 52 кг жинд “Алдар” спорт хорооны тамирчин Х.Энх-Амар эхний тулаанаа дөнгөж сая хийлээ. Тэрбээр Мексикийн тамирчин Элисео Элиаст Эмигдио Абаркатай хийсэн бөгөөд тоглолтын санаачилгыг манай улсын тамирчин гартаа авсан. Гэвч шүүгчид эхний раундын оноог Мексикийн тамирчинд өгсөн. Дараагийн хоёр үед ч мөн адил Мексикийн тамирчинд ялалт өгсөн бол сүүлчийн хэсэгт Х.Энх-Амар нэг оноо салгаснаар 2:1 харьцаагаар ялагдаж, тулаанаа өндөрлүүллээ.  

Манай тамирчны хувьд Химийн цом, олимпийн эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол өрсөлдөгч нь хагас мэргэжлийн боксын төрлөөс олимпийн эрх аваад байгаа тамирчин аж. Олимпийн эрхийг хоёр дахь удаагаа хүртсэн туршлагатай, дайчин тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Энх-Амар эхний тойрогтоо ялагдлаа  
Үзсэн: 3072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [92.28.150.xxx] 2016-08-14 05:44
enhamaraa chi mundag bailaa. shuugch nar n yagaad onoog chin ingej hasaj ogson yum boldoo haramsaltai baina. unen zov shuudeggui l yum bn daa
Зочин [92.28.150.xxx] 2016-08-14 05:42
iluu l bsandaa ulaan tsain manai tamirchinii onoog haslaa daa tailbarlagch n hurtel manai hunii onoo baga garsand gaihaj blaa haramsaltai yumaa zargaldah ch yum u dahij harah bolomj baidaggui l yum bhdaa

Бидэнтэй нэгдээрэй