Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Олимпийн найм дахь өдрийн тойм

2016-08-14 05:55:46
Error loading player: No playable sources found

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо зуны олимпийн XXXI наадмын найм дахь өдрийн тэмцээнүүд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлсэн 207 орны 11 мянга гаруй тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.

“Рио-2016” олимпийн наадмын найм дахь өдөр хөнгөн атлетикийн 100 м, эрэгтэйчүүдийн 20 км-ийн спорт алхаа, эрэгтэйчүүдийн хөл бөмбөг, буудлага, зүлэгний хоккей, ширээний теннис, сагсан бөмбөг, элсний волейбол зэрэг төрөлд медальт байр, шигшээ шатанд шалгарах багийг тодрууллаа.

Боксчин Х.Энх-Амар тэмцээнээ өндөрлөлөө

Энэ өдөр боксын эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Х.Энх-Амар Мексикийн тамирчинтай тулалдсан. Монголоос нэг тамирчин хүч үзсэн нь Х.Энх-Амар байсан тул элэг нэгт бид тэсэн ядан хүлээж, дээлийнх нь захыг мушгиж суув. Гэвч тэр эхний хоёр тойрогт ялагдсанаар 2:1 онооны харьцаагаар тэмцээнээ өндөрлүүллээ.

AmarooAmaroo

25 метрийн хурдан буудлагын эрэгтэй шилдэг тамирчид тодров

Мөн 25 метрийн хурдан буудлагын эрэгтэйчүүдийн финалын тоглолт болж шилдгүүд тодров. Буудлагын хагас шигшээд нийт зургаан тамирчин үлдээд байсан. Эхний дөрвөн үеийн дараа хамгийн бага оноотой Италийн буудагч Рикардо Мазетти хасагдаж, зургаадугаар байрт орсон. Харин таван үеийн дараа Лондоны олимпийн аварга Куба улсын тамирчин Пупо Леурис тавдугаар байрт орж, тэмцээнийг орхисон. Ингэснээр нэг, нэг үеийн дараа хамгийн бага оноотой нь хасагдсаар алтан медалийн төлөө Германы тамирчин Францын буудагчтай өрсөлдөхөөр болсон юм.

Германы буудагч Кристиан Райн найман үеийн турш хошуучилсан хэвээр хамгийн сүүлийн таван сумыг алдалгүй буудаж олимпийн аварга боллоо. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн хүрэл медалийн эзэн, дэлхийн аварга болж байсан туршлагатай тамирчин билээ. Мөнгөн медалийн эзэн болсон Францын тамирчин Жин Кукуампо тэмцээний сүүлийн үед амжилттай буудаж оноогоо нөхөн хоёрдугаар байрт орж чадсан юм.  Харин хүрэл медалийн эзнээр Ази тивийн төлөөлөл болсон БНХАУ-ын тамирчин Ли Ю Хон тодорсон. Түүний хувьд олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн нь үнэхээр том амжилт байлаа.

 

 

Италийн тамирчин Габриеле Росэти анхны олимпоосоо алтан медаль хүртлээ

Түүнчлэн буудлагын спорт дотроос хүнд төрөлд тооцогддог таваг буудах дасгалын хагас шигшээд найман улсын тамирчин үлдээд байсан юм. Нийт 16 буудалтын дараагаар 14 оноотой гурван тамирчин үлдсэн учир дахин дөрвөн сум нэмж, бүгдийг нь алдахгүй онож буудсан тамирчин финалын тоглолтод үлдэх эрхтэй болох болзолтой байв.

Финалын төлөөх тоглолтод оноогоо бүтэн авсан Итали болон Швед улсын тамирчид алтын төлөө өрсөлдөхөөр болсон. Харин хүрэл медалийн төлөө хоёр ахмад буудагч хоорондоо эн тэнцүүхэн өрсөлдсөн юм. Хүрэл медалийн эзнээр дэлхийн гурван удаагийн аварга, 53 настай ахмад буудагч Абдулла Алрашиди тодорлоо. Түүний хувьд дөрөв дэх олимпийн наадмаасаа хүрэл медаль хүртэж буй энэ юм. Кувейт улсын тамирчин тэрбээр Риогийн олимпод тодорхой шалтгааны улмаас өөрийн улсын нэр дээр биш олон улсын олимпийн хорооны нэрийн өмнөөс оролцсон. Буудлагын аваргаар 21 настай Италийн тамирчин Габриеле Росэти тодорч, анхны олимпоосоо алтан медаль хүртлээ. Харин мөнгөн медалийг Шведийн тамирчин Маркус Свенсон авлаа. Тэрбээр алтан медаль авахад ердөө нэг "алхам" дутуу байсан юм. Маркус хоёр дахь олимпоосоо ийнхүү мөнгөн медальтан болж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпийн найм дахь өдрийн тойм  
Үзсэн: 4304 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [103.57.92.xxx] 2016-08-14 16:53
Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121

Бидэнтэй нэгдээрэй