
2016 оны наймдугаар сарын 15-наас наймдугаар сарын 22-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ
- Хугацааны дунд үеэр бороо хуртай сэрүүн байна-
Баруун аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 17-18,21-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн өмнөд хэсгээр түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм өдөртөө 26-31 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 15, 20-нд нутгийн баруун хэсгээр, 16,18-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн зүүн хэсгээр, 19,21-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-19-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм өдөртөө 18-23 хэм дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 15, 21-нд нутгийн хойд хэсгээр, 17-20-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-19нд зарим газраар түр зуур 12-14 м/с хүрч ширүүснэ. 16,20-21-нд Хэнтийн уулсаар шөнөдөө 6-11 хэм өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм өдөртөө 23-28 хэм дулаан байна. 17-19-нд бага зэрэг сэрүүсч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэм өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Наймдугаар сарын 16-нд нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн өмнөд хэсгээр, 18-19-нд зарим газраар, 20-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-19-нд зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хуацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 10-15 хэм өдөртөө 21-26 хэм бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм өдөртөө 27-32 хэм дулаан байна. 18-20-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.