Шууд Chart

Ц.Шаравжамц ажлаа албан ёсоор хүлээн авлаа

2016-08-15 17:10:48

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар сагсан бөмбөгийн анхны гавьяат тамирчин Ц.Шаравжамц томилогдоод байв. Гэхдээ тэр түр орлон гүйцэтгэгчийн үүрэгтэй байсан бол өнөөдөр тамгаа гардаж, албан ёсоор ажлаа хүлээн авлаа.

Тамга хүлээлцэх үед БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн захирал асан Д.Жаргалсайхан, Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Х.Бахытжан нарын зэрэг албаныхан оролцов.

Ж.Батсуурь сайд “Шинэ Засгийн газрын бүтцээр манай яам хоёр агентлагтай болсны нэг нь Биеийн тамир, спортын газар юм. Манай тамирчид өмнө нь байгаагүй олон бүрэлдэхүүнтэй Риогийн олимпод оролцож байна. Ажлаа авч байгаа шинэ дарга нь салбарын хүн учраас цаашид улам илүү сайн ажиллах байх. Бид өвлийн спортын ордонтой болох мөрөөдөлтэй. Тиймээс спортын салбарын бүх хүн үүнд анхаарал тавьж байгаа юм. Олон хүний анхаарал тавьсны үр дүнд тамирчдын маань амжилт улам дээшилж, өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлж, сайн ажиллахыг хүсье. Бид тамирчдаа маш сайн дэмжиж ажиллах ёстой шүү” гэв.

Харин Ц.Шаравжамц “Хоёргүй сэтгэлээр энэ салбартаа зүтгэж, спортыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулна” гэдгээ илэрхийллээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Шаравжамц ажлаа албан ёсоор хүлээн авлаа  
Үзсэн: 12508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Үндэсний Бүх Нийтийн Гүйлт 2016 [202.9.41.xxx] 2016-09-10 22:47
http://worldmarathonmongolia.edu.mn/
Зочин [182.160.32.xxx] 2016-08-16 14:42
Tamirchdad uguumur handasai! Hulhi tsunh avch uguud javulsan huuchin dargin balgig davtahgui baigasai!!!! Dundaas ni mungu hardag darga hereggui shuu!!!
zochin [182.160.35.xxx] 2016-08-16 11:11
bolovsrol arai dutna daa
Зочин [122.201.24.xxx] 2016-08-16 09:41
Чи чаднаа амжилт.ямар тоо бодох гэж байгаа биш спортоо хогжуулэх гэж байгаа хойно болно доо.зов л удирдаж байвал манай бух холбоод ер нь их сайн ажиллаж байгаа шуу дээ
Зочин [202.131.225.xxx] 2016-08-16 08:47
Мянган удаа спортод элэг нь байгаад мянган удаа мэдлэг боловсрол нь дутна даа.Нам дагавал ам тосдоно гэж энэ дээ
zzz [202.131.242.xxx] 2016-08-16 08:43
Hoorhiidoo neg alban tushaal awah geeeel vs gezgee husaad balairaad guigeed bsiim bnaldaa. Chaddag bol hamaa alga, daanch usan tolgoitoi, tolgoi holnii zai ni het holdson amitandaa hoorhii
Зочин [183.177.97.xxx] 2016-08-16 08:42
Нам дагавал ам тосдноо гэж,,,,,,,,,,,Нэг хэсэг намынхаа төлөө Данте хүү шиг зүрхээ сугалаад гэрэлтүүлэхэд бэлэн байна гээд их дөвчигнөсөн дөө хө, одоо хариу нь ирж гялааж байх шиг байна,хөөрхий дөө,
Зочин [139.5.217.xxx] 2016-08-16 01:15
sportiig khogjuulekh yakh ve bukh niitiig eruuljuilekh ni chukhal shuu dee
Зочин [103.26.195.xxx] 2016-08-16 00:10
Ardin nam neg iimerhuu l tomilgoo hiigd bga ymda ayandaa ard tumen oilgno doi
Зочин [76.245.4.xxx] 2016-08-16 00:06
ur uduhduu barigdaj baigaa mongolchuud uvliin sportiin ordontoi bolno gej seruun zuudlev ; bitgii khudlaa khoshgiruuldaa' zugeer l uruu tulukhuu bodotsgoo !
Зочин [27.123.214.xxx] 2016-08-16 00:02
Шараваад амжилт хүсье.Бодлогын хэрэгжилтийн газрын дарга Бакытжан ч гэсэн сайн ажилласан мундаг залуу шүү цаашид ч хамтран ажиллана гэдэгт итгэж байна .Спортод элэгтэй ийм залуусыг дэмжиж ажиллах нь зөв дөө.
Зочин [183.177.98.xxx] 2016-08-15 20:44
mongolchuud tenegyydeer dutlaa gej yy
Зочин [103.57.92.xxx] 2016-08-15 20:30
uvuliin sportiin ordon barij baihaar uruu tulmongolchuudaa
Зочин [202.21.96.xxx] 2017-10-13 08:46
hiih gesen zuiliig ni duugai hiilgechih. yundaa yum bolgoniig haraal idsen uls turluu oruulj baidag yum
Зочин [202.9.41.xxx] 2016-08-15 19:31
Чааваас аварга дээд төгсөө биз яахав морины уяачын ангитай гэл үү
Зочин [112.72.11.xxx] 2016-08-15 19:13
Шараваа ахдаа ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе
зочин [103.57.94.xxx] 2016-08-15 17:40
Тэнгис кинотеатрын хойно, засвар хийсэн, гал зуух тусдаа 1 өрөө байрыг удаан хугацаагаар хөлслүүлнэ. 88229121

Бидэнтэй нэгдээрэй