
Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 17-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бороо орох тул үер усны аюулаас сэрмжтэй байхыг анхааруулж байна.
2016 оны наймдугаар сарын 16-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Бүх нутгаар үүлшинэ. Төв болон зүүн аймгуудын зарим газар, баруун болон говь аймгуудын хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Алтайн өвөр говь болон Говийн аймгуудын өмнөд хэсгээр 29-34 хэм, говийн аймгуудын хойд хэсэг, зүүн аймгуудын нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 21-23 хэм дулаан байна.
2016 оны наймдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
17-нд зарим газраар, 18,19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 17-нд зарим газраар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан | ||
Үзсэн: 784 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.