Шууд Chart

Э.Цэндбаатарынхаа дээлийн захыг мушгия

2016-08-16 11:10:37

Бразилийн Рио-Де-Жанейро хотноо болж буй зуны олимпийн XXXI дэх наадам өнөөдөр 11 дэх өдрөө үргэлжлэн явагдана. Манай боксын тамирчдаас эрэгтэйчүүдийн 56 кг-ын жинд Э.Цэндбаатар тэмцээнээ үргэлжлүүлнэ. Тэрбээр өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:45-аас АНУ-ын боксчин Шакур Стивенсонтой хүрэл медалийн төлөө тоглох юм.

Манай боксчин эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичар, Беларусийн Д.Асановийг ялснаар шөвгийн наймд үлдсэн.

Харин АНУ-ын тамирчин эхний тойрогт хийлж, Бразилийн Р.Жесусыг илүүрхэн хожсон юм.

Хоёр тамирчны ялсан нь хүрэл медалийн болзол хангаж, цаашлаад мөнгөн медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох тул нэлээн “гал гарсан” тулаан болох нь мэдээж. Иймд Э.Цэндбаатарынхаа дээлийн захыг хамтдаа мушгия.

ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Э.Цэндбаатарын хувьд Архангай аймагт 1996 оны аравдугаар сарын 16-нд төрсөн. Олимпийн наадамд анх удаа оролцож байгаа тэрбээр 2016 оны Химийн цом, Чехийн гран при-гээс алт, “Рио-2016” олимпийн эрх олгох тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн билээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Цэндбаатарынхаа дээлийн захыг мушгия  
Үзсэн: 3446 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [122.201.31.xxx] 2016-08-16 17:08
Altan medaliin tuluu uragshaa amjnlt husie
zochin [202.9.40.xxx] 2016-08-16 13:25
Amjilt hvsie Zorigtoi eertee itgeltei baigaarai yalnaa

Бидэнтэй нэгдээрэй