
Монгол Улс, ОХУ-ын ахан дүүсийн хооронд найрсаг дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой энэ жил тохиож байна. Мөн Монголд хойд хөршийн анхны консул суусны 400 жилийн ой айлчилж буй.
Тэртээ 1861 онд Оросын консулын газар Монгол улсын "Өргөө" буюу өнөөгийн Улаанбаатар хотод нээгдсэн. Энэхүү ойн хүрээнд маш олон арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд хамгийн онцлог нь "Звери" хамтлагийн тоглолт юм.
Ойрын арваад жил хоёр улсын хооронд урлаг соёлын томоохон шоу тоглолт зохион байгуулагдсангүй. Иймд манайхан тэдэнд хүрэлцэн ирж тоглолтоо хийхийг санал болгоход маш таатай хүлээн авчээ.
Түүнчлэн тус хамтлагийн гишүүд Монгол Улсад тоглолтоо хийхийг эртнээс хүссэн тухайгаа баяртайгаар хэлэв.
ОХУ-ын дипломат үйл ажиллагаа нь олон улсын тавцанд улам эрчимтэй ажиллаж байгаа энэ үед Монгол Улстай хамтын ажиллагаа илүү шаардалагатай байгаа учраас жил хамтын ажиллагааг бататгасан арга хэмжээг зохион байгуулсаар иржээ.
Харин өнгөрсөн жил бид Зөвлөлтийн ард түмэн Аугаа их эх орны 1941-1945 оны дайнд ялсны 70 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлснийг бид дурсан санаж байна.
Энэхүү тэмдэглэлт үйл явдалд зориулж бэлтгэл болон томоохон ажлыг бий болгосон. Тухайлбал Алтанбулаг дахь Монгол улсаас дайнд оролцохоор фронтод явсан, Зөвлөлтийн дайчдад зориулсан хөшөөнд цэцэг өргөх ёслолыг Хиагтын ахмад дайчдын оролцоотойгоор зохион байгуулсан байна.
"Звери" хамтлаг Монголд тоглолт хийнэ | ||
Үзсэн: 1626 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.